Мэдээ

Fable-ийн чадал, 40%-ийн хэмнэлт: Anthropic агент кодчилолд зориулсан "Claude Opus 5.5"-ыг цацлаа

TOGTOKHTOGTOKH·2026 оны есдүгээр сарын 23·6 үзсэн·
Fable-ийн чадал, 40%-ийн хэмнэлт: Anthropic агент кодчилолд зориулсан "Claude Opus 5.5"-ыг цацлаа

AI кодчиллын зах зээл дэх өрсөлдөөн эрс ширүүсч буй энэ үед Anthropic компани өөрсдийн Claude 5.5 гэр бүлийн анхны гишүүн болох Claude Opus 5.5 флагшип загвараа албан ёсоор худалдаанд гаргалаа. Тэдний мэдэгдсэнээр шинэ загвар нь тус компанийн хамгийн өндөр чадвартай Claude Fable 5.1-тэй ижил түвшний гүйцэтгэлийг үзүүлэхийн зэрэгцээ, өмнөх Opus 5-тай харьцуулахад үйл ажиллагааны зардлыг дунджаар 40%-иар бууруулжээ.

Гэвч хөгжүүлэгчдийн хувьд зөвхөн үнийн хямдрал, сайжирсан бенчмаркийг хараад API-аа шууд солих нь эрсдэлтэй. Шинэ загварын цаана хуучин системүүдэд шууд 400 Bad Request алдаа заалгах хэд хэдэн суурь "breaking change" нуугдаж байна.


1M контекст ба Кэшийн уналт: Үнийн дайн жинхэнэ утгаараа эхэллээ

Claude Opus 5.5-ын суурь үнэ:

  • Оролт (Input tokens): $4 / 1 сая токен (Opus 5-аас 20% хямд)
  • Гаралт (Output tokens): $20 / 1 сая токен (Opus 5-аас 20% хямд)
  • Prompt Cache Read: $0.20 / 1 сая токен (Opus 5-аас даруй 60% хямд)
  • Контекст цонх: 1,000,000 токен
  • Хамгийн их гаралтын хязгаар: 128,000 токен (Batch API дээр 300,000 хүртэл)

Агент кодчиллын гол зардал нь контекстийг дахин дахин уншихад (Prompt Cache) зарцуулагддаг билээ. Cache read-ийн үнэ 60%-иар буурсан нь томоохон codebase бүхий агентуудыг 24/7 тасралтгүй ажиллуулах зардлыг үлэмж хэмжээгээр таналаа. Түүнчлэн Opus 5.5 нь асуудлыг шийдэхдээ цөөн алхам, цөөн токен зарцуулж, гацалтаас өөрөө гарах чадвартай болсон тул бодит хэмнэлт 40%-д хүрдэг байна.

Нэмэлтээр, хурд чухал хөгжүүлэлтийн багуудад зориулан 2.5 дахин хурдан ажиллах Fast Mode горимыг ($8/$40 үнэтэйгээр) Claude Code болон Claude Platform дээр шууд дэмжүүлж эхэлжээ.


Продакшн туршилт: 680,000 мөр кодыг 24 цагийн дотор шилжүүлэв

Anthropic загвараа зүгээр л онолын тестээр дүгнэсэнгүй, томоохон компаниудаар бодит системийн даалгавар гүйцэтгүүлсэн баримтуудаа дэлгэлээ:

  1. Нүсэр хэмжээний Legacy код шилжүүлэг: Бета туршилтын нэгэн инженерийн баг 680,000 мөр бүхий хуучин системийн миграцийг Opus 5.5 ашиглан 24 цаг хүрэхгүй хугацаанд бүрэн гүйцэтгэжээ. Уг ажил нь хүний бүрэлдэхүүнтэй инженерийн багт хэдэн долоо хоногийн хөдөлмөр болдог байв.
  2. Web App оптимайз: Вэб аппликейшний бүх хуудасны ачааллын хурдыг сайжруулах 40 даалгавраас 39-д нь Opus 5.5 системийн ажиллагаа, загварыг эвдэлгүйгээр цэвэрхэн кодын рефактор хийж чадсан байна.
  3. Бенчмарк үсрэлт: Хөгжүүлэгчийн терминал орчинд бие даан ажиллах чадварыг шалгадаг Terminal-Bench 4.0 тест дээр Opus 5.5 нь 66.4%-ийн амжилт үзүүлж, OpenAI-ийн GPT-6 Astra-г ардаа орхижээ.

Lovable платформ болон дэвшилтэт agentic workflow хэрэгжүүлэгчид загвар нь алдаагаа өөрөө оношилж, дахин дахин бүтэлгүйтэх гогцоонд (infinite loop) орохгүйгээр цөөн хүсэлтээр төгс код үйлдвэрлэж буйг онцолж байна.


Анхаар: Таны интеграцыг эвдэж болзошгүй 4 "Breaking Change"

Хэрэв та өөрийн бүтээгдэхүүндээ claude-opus-5 ашиглаж байсан бол claude-opus-5-5 руу шилжихдээ дараах дөрвөн өөрчлөлтийг заавал тооцох ёстой:

1. "Thinking" горимыг унтраах боломжгүй (Always-on Adaptive Thinking)

Opus 5 дээр бодолтын хэсгийг гараар идэвхгүй болгох боломжтой байсан бол Opus 5.5 дээр adaptive thinking байнга асаалттай байна. Хөгжүүлэгчид үүнийг унтраах гэж оролдвол API алдаа заана. Үүний оронд бодолтын гүнийг зөвхөн effort параметрээр (low, medium, high, max) тохируулах боломжтой бөгөөд шинэ дефолт утга нь medium болжээ.

2. "Forced tool use" бүрэн халагдлаа

Моделыг тодорхой нэг tool-ийг заавал дуудахад хүчилдэг байсан хүсэлтүүд (forced tool choice) одоо алдаа (error) буцаана. Загвар өөрөө нөхцөл байдалд үнэлэлт өгч, тухайн багажийг ашиглах эсэхээ бие даан шийдэх зарчим руу шилжсэн байна.

3. Бодолтын блокууд хатуу хамгаалалттай болсон

Агентын өмнөх сессийн thinking blocks нь зөвхөн тухайн ярианы түүх болон тухайн загвартай криптографик түвшинд холбогдсон тул өөр модель руу бодолтын блокийг хуулж дамжуулах боломжгүй болсон.

4. Tool дуудлагын хооронд UI "дүмбийх" эрсдэл

Хэрэв та загвараас ирж буй текстийг хэрэглэгчид бодит цагт стрийм (stream) хийж харуулдаг бол анхаараарай. Багаж (tool) дуудах завсрын тайлбар бичвэрүүд одоо анхдагч тохиргоогоороо хоосон текст бүхий бодолтын блок хэлбэрээр ирдэг болсон. Иймд тохиргоог шинэчлэхгүй бол таны UI агент хариулах хооронд гацсан мэт чимээгүй харагдах болно.


Монгол хөгжүүлэгчдийн хувьд ямар ач холбогдолтой вэ?

Хэрэв та өдөр тутамдаа Cursor, Claude Code эсвэл нээлттэй эхийн кодчиллын CLI хэрэгслүүдийг ашигладаг бол Opus 5.5 дээр prompt caching-ийн 60%-ийн хөнгөлөлт болон token efficiency шууд мэдрэгдэнэ.

Гэхдээ стартап, бүтээгдэхүүний түвшинд Opus 5.5 руу шилжихдээ эхлээд өөрсдийн эвал (evals) пайплайнаар шалгаж, API-ийн effort болон tool orchestration логикоо шинэчлэх шаардлагатайг мартаж болохгүй. Anthropic-ийн энэхүү алхам нь хиймэл оюуны модель зөвхөн чатлах бус, том төслүүдийн рефакторинг, архитектурын шилжилтийг ганцаараа үүрэх "бие даасан инженер" болох зам руу нэг алхам урагшилсныг тод харууллаа.


Эх сурвалж: Anthropic Claude Opus 5.5 Announcement, Claude Platform API Documentation, InfoWorld

Сэтгэгдэл

Ачаалж байна...