Яахаараа маркетингийнхний буруу байдаг юм???!!!
Ер нь ажиглаад байхнээ, манай маркетингийн салбарынхныг хүмүүс харахдаа их л амархан, хэн ч хийчихээр гэж төсөөлдөг, тэгсэн мөртлөө борлуулалт, ашигт ажиллагаа унаад байвал хамгийн түрүүнд зэмлэж, буруутгаад байгаа харагдах юм. Өмөөрөөд энгийн жишээгээр маркетингийн талаар тайлбарлангаа хэдэн үг хэлмээр санагдлаа😠. Олон юм ярилгүй шууд гол санаандаа оръё.
-
Чи охин дээр очоод өөрийгөө танилцуулж, “Би баян залуу, надтай гэрлээч” гэвэл энэ бол Marketing
-
Найз чинь чиний тухай эерэгээр ярьж, “Тэр баян Залуу, чи түүнтэй гэрлээч” гэвэл энэ бол PR
-
Чи олон удаа, чанга дуугаар “Би баян залуу, надтай гэрлээч” гээд давтсаар байвал энэ бол Advertising (Зар сурталчилгаа)
-
Чи үдэшлэгт очихоосоо өмнө охины сонирхол, дуртай хөгжим, хувцасны стиль, юу хүсдэгийг нь судлах нь Market Research
-
Охины дуртай стилээр хувцаслаад очих нь Merchandising
-
Охины найз, эсвэл шүтдэг хүнийг ашиглаж өөрийгөө санал болгуулах нь Influencer Marketing
-
Үдэшлэг дээр ирэхээсээ өмнө Facebook event дээр RSVP хийж, Instagram story дээрээ “Tonight’s gonna be lit 🔥” гэж пост хийх нь Digital Marketing
-
Чи блог бичээд, TikTok дээр “How to spot a real rich guy at a party” гэх мэт бичлэг хийж, охины feed-д гарч ирэх нь Content Marketing
-
Охин Google-д “party rich guy” гэж хайхад эхний хайлтанд чиний нэр гарч ирэх нь SEO (Search Engine Optimization)
-
Instagram дээр үдэшлэгийн зураг, #PartyKing, #RichLife гэх мэт hashtag ашиглан өөрийгөө илүү танигдуулах нь Social Media Marketing
-
Чи охинд урьдчилан имэйл бичээд “Tonight’s party, I’ll be there. See you 😉” гэж онлайн урилга явуулах нь Email Marketing
-
Чамайг өмнөх үдэшлэг дээр харсан ч тоогоогүй охинд дараагийн үдэшлэгүүд дээр дахин дахин харагдах нь Retargeting
-
Чи өөрөө VIP ширээ захиалаад, spotlight дор өөрийгөө харуулах нь Event Marketing
-
Найз чинь охиныг танилцуулж өгөөд, чи найздаа “баярлалаа” гээд мөнгө өгөх нь Affiliate Marketing
-
Охины найзууд өөрсдөө чиний талаар эерэгээр ярьж, “Тэр үнэхээр найдвартай, баян залуу” гэх мэтээр ярих нь Word of Mouth (WOM)
-
Чи үдэшлэг дээр өвөрмөц үйлдэл хийж олны анхаарлыг татах Viral Marketing
-
Эцэст нь хөөрхөн охин өөрөө ирээд: “Чи баян залуу, надтай гэрлээч” гэвэл чи Брэнд болсон байна гэсэн үг.
За гэх мэт хүмүүсийн яриад байдаг ерөнхий маркетингийг дотор нь аль болох ойлгомжтой байдлаар тайлбарлахыг хичээлээ. Гэхдээ яг үнэндээ маркетинг, PR, сурталчилгаа, инфлюнсер гээд бүгдээрээ охиныг татаж авчирч чадна.
Гэхдээ “чи тэнэг сда” бол (өөрөөр хэлбэл бүтээгдэхүүн чанаргүй, хэрэглэгчийн туршлага муу, хүнд сурталтай, алдаатай гэх мэт) охин нэг удаа харьцаад л дахиж чамайг тоохгүй. Энэ бол маркетингийн хамгийн том үнэн.
Чи бүх аргаар өөрийгөө гайхуулаад охиныг татчихлаа. Гэтэл та хоёр уулзаад, ярих юм олдохгүй, сонирхолгүй, чи тэнэг сда бол тэр дахиж уулзахгүй. Энэ бол бүтээгдэхүүн хөгжүүлэлт муу байсны тод жишээ. Маркетинг татаж чадна, гэхдээ чанартай бүтээгдэхүүнгүй бол хэрэглэгч үлдэхгүй.
Охин чамтай болзох гэтэл чи такси дуудаж өгөхгүй, ширээгээ захиалаагүй, яриа чинь орон гаран, чи яг юу гэх гээд байгаа нь ойлгогдохгүй байх. Энэ бол UX муу гэсэн үг. Хэрэглэгч үйлчилгээг ашиглах үедээ тухгүй, төвөгтэй мэдрэмж аваад байна.
Болзооны дараа охин найзууддаа “Тэр баян, гэхдээ бүдүүлэг, цаг барьдаггүй, дараа нь ч мессеж бичээгүй” гэж хэлэх. Энэ бол CX муу гэсэн үг. Бүтээгдэхүүн зөвхөн нэг мөчид биш, бүх lifecycle дээр (борлуулалтын өмнөх – борлуулалт үе – хэрэглэх явц – борлуулалтын дараах үйлчилгээ) сайн байх ёстой.
Чи охины сонирхлыг мэдээд (судалгаа), дуртай хоолонд нь урьж (UX), найзуудтай нь сайхан харилцаж (CX), дараа нь анхаарал тавьж мессеж бичвэл (after-sales care) охин чамтай зөвхөн нэг удаа уулзаад өнгөрөх бус урт хугацаанд харилцаатай байхыг хүснэ.
Энэ бол брэндийн хувьд үнэнч хэрэглэгч (loyal customer)-тэй болсон гэсэн үг.
Одоо тэгвэл таны анзаарснаар манайхан юунд илүү анхаараад, юуг нь хаяад байна гэж бодож байна даа?
Маркетинг хамгийн чухал зүйл мөн үү? Бас Маркетинг таны төсөөлж байсан шиг зүйл мөн байна уу? Бизнест юу чухал гэж бодож байна? сэтгэгдлээсээ хуваалцаарай. Санал нийлж байвал бусадтайгаа бас хуваалцаж болно шүү😉
Inspired by a tweet from a stranger on threads 😊
Сэтгэгдэл
Ачаалж байна...