Мэдээ

Shopify React Native-ээс бүрмөсөн татгалзав: AI агентууд мобайл хөгжүүлэлтийн эдийн засгийг өөрчиллөө

TOGTOKHTOGTOKH·2026 оны есдүгээр сарын 14·0 үзсэн·
Shopify React Native-ээс бүрмөсөн татгалзав: AI агентууд мобайл хөгжүүлэлтийн эдийн засгийг өөрчиллөө

2020 онд цахим худалдааны аварга Shopify нэгэн том эрсдэл гаргаж, өөрийн бүх мобайл хөгжүүлэлтийг Meta-ийн React Native фрэймворк руу "бүх хүчээрээ" (all-in) шилжүүлж байсан билээ. Нэг кодын сангаар (single codebase) iOS болон Android дээр зэрэг гаргах, вэб хөгжүүлэгчдийг шууд мобайл руу хөрвүүлэх, мөн "нэг функцийг хоёр удаа хөгжүүлэхгүй байх" нь тухайн үедээ хамгийн ухаалаг эдийн засгийн сонголт байв. Shopify өнгөрсөн жилүүдэд React Native экосистемийн гол хөдөлгөгч хүч болж, алдарт FlashList санг үүсгэн, React Native Skia төслийг санхүүжүүлж явсан юм.

Гэвч саяхан Shopify Engineering багаас технологийн салбарыг доргиосон том мэдэгдэл хийлээ: Shopify React Native-ээс албан ёсоор татгалзаж, iOS-д Swift, Android-д Kotlin буюу 100% цэвэр Native хөгжүүлэлт рүү эргэн орж байна.

Шалтгаан нь React Native муудсандаа биш, харин сүүлийн нэг жилийн дотор AI кодчиллын агентууд программ хангамжийн суурь эдийн засгийг орвонгоор нь эргүүлсэнд байна.

"Хоёр удаа код бичих" зардал тэглэгдэв

Кросс-платформ фрэймворкуудын (React Native, Flutter г.м.) олон жилийн турш барьж ирсэн хамгийн гол амлалт нь ердөө л "Хөгжүүлэлтийн зардлыг 50% хэмнэх" явдал байсан. Хоёр тусдаа баг авч явах, Swift болон Kotlin-ээр хоёр өөр платформ дээр ижил логик зэрэг хөөх нь маш өндөр зардал, цаг хугацаа шаарддаг. Үүний төлөө хөгжүүлэгчид платформ бүрийн өвөрмөц Native UI фичерийг алдах, аппын хэмжээ томрох, bridge/runtime overhead-ээс үүдэлтэй ажиллагааны хоцрогдол зэрэг олон сул талыг хүлээн зөвшөөрдөг байв.

Гэвч LLM болон AI агентууд энэ тэгшитгэлийг үгүй хийлээ. Shopify-ийн дүгнэснээр, орчин үеийн кодчиллын агентууд архитектурын тодорхой дүрэм, тестийн хүрээнд Swift болон Kotlin код бичихдээ гайхалтай үр дүнтэй болсон байна. AI агентууд тус бүрийн платформын онцлогт тохирсон код үйлдвэрлэж чадаж байгаа өнөө үед "кодоо дундаа хуваалцах" (shared code) гэж өндөр үнэтэй хийсвэрлэл (abstraction layer), нэмэлт runtime runtime-ийн саатал тээх шаардлагагүй болжээ.

Товчхондоо: Хоёр удаа бичих зардал байхгүй болсон бол, Native-ийн хурд, бат бөх чанар, экосистемийн давуу талыг орхих ямар ч шалтгаан үлдсэнгүй.

Helix: 12-хон долоо хоногт бүтэн аппыг хөрвүүлсэн нууц

Энэхүү шилжилтийг Shopify зүгээр нэг амлалт төдийгөөр эхлүүлсэнгүй. Тэд өөрсдийн хэрэглэгчдэд зориулсан гол бүтээгдэхүүн болох Shop аппликэйшнийг бүхэлд нь Native (Swift + Kotlin) болгон 12-хон долоо хоногт шинээр бичиж дуусган, production-д гаргаснаа зарлав.

Энэхүү хөрвүүлэлтийг гардан гүйцэтгэсэн гол зэвсэг нь тэдний дотооддоо хөгжүүлсэн Helix хэмээх агент-удирдлагын систем юм:

  1. Дэлгэц бүрээр задлах (Screen-by-screen checkpoints): LLM руу шууд нийт кодоо чулуудаж орхивол сүйрэл болдгийг инженерүүд мэднэ. Helix систем нь React Native-ийн код дээрх дэлгэц бүрийг задлан шинжилж, хүн хэдхэн минутад хянаж болохуйц жижиг, дараалсан үе шатуудад хуваадаг.
  2. Visual ба Test баталгаажуулалт: Шинээр бичигдсэн Native хэсэг нь хуучин React Native апптай pixel-by-pixel харьцуулагдаж, зан төлөв нь автоматаар бичигдсэн тестүүдээр батлагдана.
  3. Дайсагнагч AI шүүгчид (Two adversarial code reviews): Код бичсэн агентаас гадна өөр хоёр сөрөг AI агент уг кодоос архитектурын алдаа, memory leak, аюулгүй байдлын цоорхойг хайж баталгаажуулдаг.
  4. Хүний хяналт ба криптограф баталгаа: Инженер өөрчлөлтийг хянаж зөвшөөрсний дараа л дараагийн алхам руу шилжинэ. Хэрэв төлөвлөгөөнд өчүүхэн л өөрчлөлт орвол төлөвлөгөөний hash өөрчлөгдөж, өмнөх бүх зөвшөөрөл хүчингүй болдог байна.

Үр дүнд нь аппын ачааллах хурд (cold start time) огцом буурч, төхөөрөмжийн санах ойд ирэх ачаалал эрс багасжээ. Одоо тус компани 300 гаруй дэлгэцтэй, маш нарийн төвөгтэй merchant аппликэйшнээ Helix системээр бүрэн хөрвүүлж эхлээд байна.

Мобайл инженерчлэлийн хувьд энэ юу гэсэн үг вэ?

Shopify-ийн энэхүү эргэлт нь салбарын хөгжүүлэгчдэд том сэрүүлэг болж байна. Сүүлийн арваад жил React Native, Flutter зэрэг технологиуд "Нэг код, хоёр платформ" гэсэн лоозон дор ноёлж байсан бол AI эрин үед энэ парадигм үндсээрээ ганхаж эхэллээ:

  • Архитектур нь кодоос илүү чухал болсон: Код бичих хямдхан болсон үед хамгийн үнэ цэнтэй зүйл нь кодын чанар биш, харин системийн уян хатан архитектур, цэвэр API бүтэц, хатуу тестүүд болж хувирч байна.
  • Хийсвэрлэлийн өртөг томорч байна: Өмнө нь хэл тус бүрээр бичихгүй гэж кросс-платформ ашигладаг байсан бол одоо хоёр кодын сан хөтлөх хөдөлмөр үгүй болсноор платформын давуу талыг бүрэн ашиглах Native хөгжүүлэлт буцан моодонд орж эхэллээ.
  • Инженерийн үүрэг шинэ түвшинд гарлаа: Хөгжүүлэгчийн ажил товчлуур нүдэж UI код бичихээс илүүтэй Helix шиг автоматжуулсан дамжлагыг удирдах, агентуудад дүрэм зааж өгөх, чанарын хяналт тавих чиглэл рүү бүрмөсөн шилжиж байна.

Эх сурвалж:

Сэтгэгдэл

Ачаалж байна...