Линус Торвалдс Linux хөгжүүлэлтэд AI ашиглахыг дэмжлээ
Linux-ийг бүтээгч Линус Торвалдс хиймэл оюун ухаанд суурилсан хэрэгслүүдийг kernel хөгжүүлэлтэд бүхэлд нь хориглох байр суурийг дэмжихгүй гэдгээ мэдэгдлээ. AI-аар боловсруулсан код болон шинжилгээг бусад хувь нэмэртэй адил чанар, туршилт, лиценз, хүний хариуцлагаар үнэлэх ёстой гэж тэр үзэж байна.