Мэдээ
TOGTOKH2026 оны есдүгээр сарын 27
Зүгээр л вэб хуудас нээхэд ком тань хакердагдана: OpenCode AI агентын "Drive-by" RCE цоорхой илэрлээ
Datadog Security Labs нээлттэй эхийн алдартай OpenCode AI агентаас нэгэн ноцтой RCE цоорхой (GHSA-632h-h47v-g4x4) илрүүллээ. Хөгжүүлэгч хөтөч дээрээ ердийн нэг вэб сайт нээх төдийд л арын горимд ажиллаж буй AI агент нь гаднын хортой кодыг машиндаа дураараа суулгах эрсдэлтэй байжээ.